Шууд Chart

Бодит үйл явдлаас сэдэвлэн бүтээсэн “Бид хамтдаа” кино өнөөдрөөс МҮОНТ-ээр гарна

2020-12-21 13:06:22

Дэлхий дахин шинэ төрлийн коронавируст халдвар буюу “КОВИД-19” цар тахалтай тэмцэж эхэлснээс хойш нэг жилийн хугацааг үдэж байна. Гарал үүсэл нь тодорхойгүй аймшигт вирустэй анх нүүр тулж тэмцэн, урьд өмнө нь байгаагүй хэлбэр бүхий  шинэ цар тахал хүмүүсийг хүндээр өвчлүүлж байгааг урд хөрш буюу Хятад улс тэр дундаа Ухань хот дэлхийн сонорт хүргэсэн. Тэгвэл Эх газрын Хятадын шинэ төрлийн коронавируст халдварын эсрэг тэмцсэн бодит түүх болон бодит хүмүүсийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Бид хамтдаа” олон ангит кино өнгөрсөн есдүгээр сараас үзэгчдэд хүрч олон сая хүнийг уйлуулсан юм.

Тус бүтээлийн зохиолч, найруулагчаар Пэн Сан Юан ажилласан бөгөөд уг кинонд “КОВИД-19” цар тахлын талаар болон бодит амьдрал дээр тохиолдсон үйл явдлууд гарна. Түүнчлэн тархвар судлал, хавьтал тогтоолт хэрхэн хийгддэг, ямар саад бэрхшээл, хүндрэл тулгардаг хийгээд цар тахалтай тэмцэхэд иргэдийн үүрэг хариуцлага, нэгдмэл байдал ямар чухал болохыг өгүүлдэг.

Эрхэм үзэгч та бүхэн .

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Бодит үйл явдлаас сэдэвлэн бүтээсэн “Бид хамтдаа” кино өнөөдрөөс МҮОНТ-ээр гарна  
Үзсэн: 3506 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй