Шууд Chart

Гацуур чимдэг шилэн тоглоомыг хэрхэн хийдэг вэ

2020-12-24 09:59:44

Польшийн шилэн тоглоом үйлдвэрлэгч компани жил бүрийн Зул сар шинэ жилийн баярын хамгийн тансаг чамин тоглоом болон бөмбөлгүүдийг үйлдвэрлэдэг байна. Тухайлбал, Польшийн Зул сарын баярын гацуур модны хамгийн гол чимэглэл бол "Бомбки" хэмээх тоглоом байдаг аж. 

"Силверадо" компани нийтдээ 150 ажилтантай бөгөөд нийслэл Варшав хотын ойролцоох Жозефоу хотод 50 ажилтан гол үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг юм байна.

Тус компани жилд 1 сая гаруй шилэн тоглоом худалдан борлуулдаг бөгөөд мөн Америк, Европын зах зээл рүү гаргадаг байна.

Тухайлбал, АНУ-ын Цагаан ордон болон Их Британийн Хатан хаан 2-р Элизабет болон Эйффелийн цамхагийн гэрлэн болон тоглоомон чимэглэлийг энэ үйлдвэрээс худалдан авдаг ажээ. 

Шилэн тоглоомыг үйлдвэрлэх ерөнхий арга технологи нь анх 1900-аад оноос уламжлагдаж ирсэн эртний гар аргаар урлах технологи гэнэ. Өөрөөр хэлбэл, энэ компанийн шилэн бүх тоглоом, түүний гоёл чимэглэл гээд түүхий эдээс авхуулаад эцсийн бүтээгдэхүүн нь гар аргаар хийдэг учраас үнэ цэнэтэйд тооцогддог байна. 

Шилэн тоглоомыг хийхдээ эхлээд шилээ 600 хүртэл градуст халаана. Дараа нь халсан шилээ үлээж бөмбөлөг хэлбэрт оруулна. Шил үлээгч хэмээн нэрлэж болох энэ ажил нь тоглоомыг үйлдвэрлэх шат дамжлагын хамгийн хүнд бөгөөд хариуцлагатай ажил нь байдаг аж.

Шилийг үлээж бөмбөлөг хэлбэрт оруулсны дараа химийн уусмал агуулсан мөнгөн уусмалаар бүрж бат бэх болгоно. 

Үүний дараа чимэглэлийн албанд бэлэн болсон бөмбөлгүүдийг төрөл бүрийн саагаар, эсвэл дээр нь зураг зурах байдлаар чимэглэдэг аж.  


Гацуур чимдэг шилэн тоглоомыг хэрхэн хийдэг вэ  
Үзсэн: 1631 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-12-19 15:22
Үхэр монгол пизданууд ийм юм хийгээд сурчихаж чадахгүй ардчилал, хүний эрх гэж хуцалдахаа болих хэрэгтэй.

Бидэнтэй нэгдээрэй