Шууд Chart

Хүүхдийн дууны шинэ бүтээл шалгаруулах цахим уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт болжээ

2020-12-26 19:02:47

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас Хүүхдийн дууны урын санг баяжуулах, хүүхдийн дуугаар дамжуулж Монгол хүнийг бага наснаас нь хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа дээдэлдэг эх оронч иргэн болгон төлөвшүүлэх, авьяас чадварыг нь илрүүлж, хөгжүүлэх, уран бүтээлчдийн зохион туурвих үйл ажиллагааг дэмжих зорилгоор “Хүүхдийн дууны шинэ бүтээл шалгаруулах” цахим уралдааныг зохион байгуулж байгаа билээ.

Удирдамжийн дагуу уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт 12 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдав. Шүүгчдийн бүрэлдэхүүнд Хөгжмийн зохиолч МУУГЗ Б.Бямбабаяр, Соёл урлагийн газрын дэргэдэх хөгжмийн урлагийн уран сайхны зөвлөлийн ахлагч хөгжим судлаач, доктор Б.Батжаргал, Хүүхдийн элч, хөгжмийн зохиолч С.Батболд нар ажиллаж уралдаанд ирүүлсэн 79 хөгжмийн зохиолч, ая зохиогчийн 169 бүтээлийг сонсож хоёрдугаар шатны шалгаруулалтад доорх 23 бүтээл шалгарлаа.

Эх сурвалж: Соёл урлагийн газар


Хүүхдийн дууны шинэ бүтээл шалгаруулах цахим уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт болжээ   
Үзсэн: 796 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй