Шууд Chart

"Сүлд модны наадам дуу" 58 дахь өвөлтэйгээ "золгож" байна

2020-12-31 15:13:12

Шинэ жил дөхөхөөр монгол хүн болгон “Цалин мөнгөн тэнгэртээ цасан угалз наадуулсан, Цагаан торгон өмсгөлдөө цацаг чимгээ сагсуулсан“ хэмээн амандаа аялж, баяр хөөр болцгоодог. Монголчууд бид шинэ жилийг үнэхээр “Cүлд модны наадмын дуу“-гүйгээр төсөөлөхгүй билээ.
 
Төрийн шагналт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ж.Бадраа нар энэхүү дууг зохиож, 1962 онд Монгол Улсын Ардын жүжигчин Б.Зангад дуулж, Монголын радиогийн "Алтан сан" хөмрөгт бичүүлсэн байдаг. Эдүгээ 58 дахь өвөлтэйгээ учран золгож буй “Сүлд модны наадам” дууны шүлгийг та бүхэндээ хүргэе. 
 
Цалин мөнгөн тэнгэртээ
Цасан угалз наадуулсан
Цагаан торгон өмсгөлдөө
Цацаг чимэг сагсуулсан
Сүрлэг Монгол орныхоо
Өлчир жавхааг бадраасан
Сүлд модныхоо наадмаар
Өвлийн эрчийг хариулцгаая аа
Өөдлөн дэвших хишгээрэээ
Улирах жилийг бялхаасан
Өрнөн даргих буянаараа
Угтах оноо мялаасан
Сүрлэг Монгол орныхоо
Өндөр хөгжлийн ерөөцгөөж
Сүлд модныхоо наадамдаа
Өвгөн ааваа дайлцгаая аа
Түмэн галавт дурсгалтай
Баатрын алдар цуурайтсан
Түвшин энхэд суурьшилтай
Баярын магнай тэнийсэн
Сүрлэг Монгол орныхоо
Агуу алдрыг ерөөсөн
Сүлд модныхоо наадамд
Яруу дуугаа өргөцгөөе өө.

"Сүлд модны наадам дуу" 58 дахь өвөлтэйгээ "золгож" байна   
Үзсэн: 3584 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-01-01 13:26
Энэ дуу бүх хүмүүст. Таалагддаг. Эх орон. Ажил хөдөлмөртөө ерөөсөн. Магтсан. Нь. Багтсан. Сайхан. Дуу билээ. Хүүхэд. Наснаасаа. Одоог. Хүртэл. Аялажл. Сонсо

Бидэнтэй нэгдээрэй