Хүүхэд номонд дургүй болох үндсэн шалтгаануудын нэг нь ээж, аавууд өөрсдөө байдаг гэдгийг мэргэжлийн байгууллагууд судалгаагаараа гаргажээ. Тодруулбал, хүүхдэдээ ном авч өгдөг эцэг эх, хүүхдэдээ ном авч өгөөд хамт уншдаг эцэг эхчүүдийн дунд салбарын мэргэжилтнүүд судалгаа хийсэн байна. Судалгаагаар авч өгсөн номоо хүүхэдтэйгээ хамт уншдаг гэр бүлийн хүүхдүүд номонд дуртай, номондоо хайр гамтай ханддагийг нотложээ.
Тиймээс БШУЯ, НҮБ-ын хүүхдийн сан, Боловсролын давалгаа ТББ-ууд хамтран бага насны хүүхдэд ямар ном сонгох вэ?, хүүхдэдээ номыг яаж уншиж өгөх талаар эцэг, эхчүүдэд зөвлөгөө өгөх сургагч багш нарыг бэлдэх "Хамтдаа уншъя" сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Өнөөдрийн сургалтад аймаг, нийслэлийн боловсролын газрын мэргэжилтнүүд мөн сургууль, цэцэрлэгийн арга зүйч багш нар хамрагдаж байна.
| Хүүхэдтэйгээ хамт ном унших нь тэднийг номонд хайртай болгодог | ||
| Үзсэн: 1121 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.