
Монголбанк өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 12.5 сая ам.доллар худалдан авах санал ирүүлжээ. Ингээд Монголбанк 11.0 сая ам.долларыг 1795.00 төгрөгийн хаалтын ханшаар худалдаалжээ.
Юанийн дуудлага худалдаагаар банкуудаас 22.0 сая юань худалдан авах, 2.0 сая юань худалдах санал ирүүлж, Монголбанк оролцоогүй байна. Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 103.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэн, гадаад валютын дотоодын захад 103.0 сая ам.доллар нийлүүлсэн байна.
11.0 сая ам.доллар худалдаалжээ | ||
Үзсэн: 1250 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.