
Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж нарт тамгыг нь хүлээлгэн өгөв. Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд Б.Энхболд нарыг тамгаа хүлээн авахад нь байлцаж, яамдын ажилтан албан хаагчдад хандан үг хэлж, шинээр томилогдсон сайд нарт ажлын амжилт хүсэв.
Монгол Улсын Засгийн газраас Боловсрол, шинжлэх ухааны салбарт онцгой анхаарч парламентын туршлагатай гишүүнээ сайдаар томилсон болохоо онцлов. Эрүүл мэндийн салбарт хариуцлага ёс журмыг бэхжүүлэхийн зэрэгцээ, өөрчлөлт шинэчлэлт хийхэд бүх талаар дэмжин ажиллана гэдгээ илэрхийлэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зарим сайд нарт тамгыг нь хүлээлгэн өгөв | ||
Үзсэн: 1270 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.