Шууд Chart

ЗГ: "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлын талаар мэдээлэл сонсов

2021-01-30 15:31:51

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр болж "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлын талаар мэдээлэл сонсов.

Дотоодод халдвар тархаж эхэлсний улмаас хятадын тал нүүрс тээврийн жолооч нарыг нутаг дэвсгэртээ хонуулахгүй, PCR шинжилгээтэй байхыг шаардах болсон. Асуудлыг Гадаад хэргийн сайдын түвшинд ярилцсаны дүнд жолооч нарыг хятадын талд долоо хоног тутам шинжилгээнд хамруулах  болсноор тээвэр хийх нөхцөл бүрдсэн юм. Ингэснээр 2020 оны 12 дугаар сараас Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор өдөрт дунджаар нүүрс тээврийн 300 автомашин хил нэвтэрч байлаа. Он гарснаас хойш өдөрт дунджаар 850 гаруй болж өсөөд байна.

Улсын хэмжээнд 18,6 мянган тн мах, 125,1 мянган тн гурил, 1,5 мянган тн гурилан бүтээгдэхүүн, 14,5 мянган тн төрөл бүрийн будаа, 1,4 мянган тн хуурай сүү, 1,3 сая ширхэг өндөг, 3,9 мянган тн ургамлын тос, 92,1 мянган тн төмс, 38,9 мянган тн хүнсний ногоо, 3,5 мянган тн элсэн чихэр, мянган тн давсны нөөцтэй байна. Энэ нь нөөц, нийлүүлэлт тогтвортой гэсэн үг юм.  


ЗГ: "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлын талаар мэдээлэл сонсов  
Үзсэн: 2713 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй