
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Катрин Ивкофыг хүлээн авч уулзлаа. Канад нь Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогод чухал байр суурь эзэлдэг, хөрөнгө оруулалтаараа тэргүүлдэг улс гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэв. Мөн Засгийн газар харилцааны түвшинг шинэ шатанд гаргахын төлөө байгааг хэлэв. Ардчилсан, цаг уурын ижил төстэй нөхцөлтэй орнуудын хувьд бүх чиглэлээр хамтарч, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нөөц бололцоо байгааг онцлов.
Элчин сайд К.Ивкоф Ерөнхий сайдад баяр хүргээд цар тахлыг хумих, иргэдээ вакцинжуулах зэргээр авч байгаа арга хэмжээний дүнд бизнесийн салбар сэргэн, ажлын байр, иргэдийн орлого нэмэгдэж, дотоод, гадаадын зорчих хөдөлгөөн нээгдэнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Тэрээр Канадын хөгжлийн хөтөлбөрүүд, тэр дундаа олборлох салбарын менежментийг сайжруулах, төрийн албыг бэхжүүлэх, эмэгтэйчүүдийг чадваржуулах, хүйсийн тэгш байдлыг хангах төсөл үр дүнтэй хэрэгжиж байгааг тэмдэглэв.
Ерөнхий сайд Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзав | ||
Үзсэн: 652 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.