Афганистан улсад хөрсний гулгалт болсны улмаас 2000 хүн амиа алдлаа гэж эрх баригчид мэдэгдлээ. Байгалийн гамшиг баасан гарагт тус улсын зүүн хойд хэсгийн Бадагшан мужийн уулархаг хэсэгт болжээ. Аадар борооны дараа уулын хажуу нурж тус нутагтаа томхонд тооцогддог нэгэн тосгоныг дарж, тус тосгон бүхэлдээ чулуу, шаварт дарагдсан байна.
Тосгонд амьдардаг 300 гаруй гэр бүл бүгд амь үрэгджээ. Одоо ч Афганистанд хүчтэй бороо орсон хэвээр байгаа тул хөрсний гулгалт дахин болж магадгүй гэж Бадагшаны эрх баригчид болгоомжилж байна. Тиймээс тэд аюултай бүсээс 4000 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлжээ.
| Хөрсний гулгалтын улмаас 2000 хүн амиа алдав | ||
| Үзсэн: 987 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.