Шууд Chart

ШУТИС найман бүрэлдэхүүн сургуультай болно

2014-05-05 14:18:55

Энэ онд ШУТИС бүтэцдээ өөрчлөлт хийж, салбар сургуулиудынхаа тоог багасгах бодлого барин ажиллахаар судалгаа хийж эхэлсэн байна. ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн хуралдаан энэ сарын 2-нд боллоо. Хуралдаанаас гаргасан тогтоолд ШУТИС-ийн одоогийн бүтцэд байгаа 15 бүрэлдэхүүн сургуулийг 2014 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс татан буулгаж, шинэчилсэн бүтцээр бүрэлдэхүүн сургуулиудыг ирэх долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Энэхүү тогтоолыг  хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг авч ажиллахыг ШУТИС-ийн ректор Б.Очирбатад даалгасан байна.

Мөн Удирдах зөвлөл ШУТИС-ийн бүтцийн өөрчлөлт, шинэчлэлтэй холбогдуулан шинээр байгуулагдах бүрэлдэхүүн сургуулиудыг дараах байдлаар тогтоосон байна. Үүнд:

1.    Барилга, архитектурын сургууль
2.    Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль
3.    Үйлдвэрлэлийн технологийн сургууль
4.    Геологи, уул уурхайн сургууль
5.    Мэдээлэл, холбооны технологийн сургууль
6.    Эрчим хүчний сургууль
7.    Механик, тээврийн сургууль
8.    Хэрэглээний шинжлэх ухааны сургууль

Мөн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль нь ШУТИС-ийн нэг бүрэлдэхүүн сургууль байхаар болжээ.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

ШУТИС найман бүрэлдэхүүн сургуультай болно   
Үзсэн: 1943 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй