Дархан цаазат газар барьсан орон сууцны барилгыг “Аялал жуулчлалын төв”, “Амрагчдын сууц” нэрийн дор улсын комисс хүлээж авдаг байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар Дархан цаазат газар орон сууцны зориулалтын барилга барихыг хориглодог. Гэтэл Богдхан уулын Дархан цаазат газар Зайсан, Яармаг орчимд аялал жуулчлалын зориулалтаар газар авчихаад орон сууцны барилга барьж байна. Тэгвэл энэ мэтээр хууль зөрчиж барьсан барилгыг улсын комисс яагаад хүлээж авдаг вэ. Тухайлбал, МCS компанийн хоёр ч барилгыг улсын комисс хүлээж авчээ.
Нийслэлийн нутаг дэвсгэрт барьсан 17-оос дээш давхар барилгыг Барилга хот байгуулалтын яамны комисс хүлээж авдаг. Харин 17-оос доош давхартай барилгын ашиглах зөвшөөрлийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас олгодог байна.
Энэ талаар бид Барилга хот байгуулалтын яамны мэргэжилтэн н.Цэлмэгээс тодрууллаа.
| Дархан цаазат газар орон сууц барьсаар байна | ||
| Үзсэн: 1278 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.