
NBA-ийн 2020-2021 оны улирлын “Бүх оддын тоглолт” Атланта хотод зохион байгуулагдлаа.
70 дахь удаагийн тус тоглолт уламжлал ёсоор “Тaco Bell”-ийн нэрэмжит ур чадварын тэмцээнээр эхэлсэн юм. Индиана Пэйсерсийн төвийн тоглогч Домантас Сабонис эхний шатандаа Жулиус Рэндлийг ялж, хоёрдугаар шатандаа Лука Дончичтэй учраа таарсан. Хоёр Европ залуугийн тулаанд Домантас Сабонис илүүрхэж, шигшээ шатанд шалгарсан юм.
Эсрэг талаас мөн л Европ төвийн тоглогч Орландо Мэжикийн Никола Вучевич эхний шатандаа Роберт Ковингтоныг, хоёрдугаар шатандаа Крис Полыг тус тус ялж, шигшээд шалгарав. Ийнхүү өнөө цагийн Европын хоёр шилдэг төвийн тулаанд Литви гаралтай Домантас Сабонис ялж, 2021 оны “Тaco Bell”-ийн нэрэмжит ур чадварын тэмцээний ялагчаар тодров.
Мөн Коби Брайантын нэрэмжит “Бүх оддын тоглолт”-ын “Үнэ цэнэтэй тоглогч”-оор Яннис Антетокоунмпо 19 минутад 35 оноо авсан үзүүлэлтээрээ тодорлоо.
Кобигийн нэрэмжит шагналыг Антетокоунмпо хүртлээ | ||
Үзсэн: 1623 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.