Нийслэлийн дүүрэг, аймаг, сумдад ажилладаг мал эмнэлэг, үржлийн тасагт хийж байгаа шалгалт өнөөдөр эхэллээ. Мал эмнэлгийн болон мал үржлийн холбооноос хийж байгаа энэ шалгалтыг техник тоног төхөөрөмж, боловсон хүчин, эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг малын тоо зэрэг 10 гаруй үзүүлэлтээр явуулж байгаа юм. Энэ тухай Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, мал эмнэлэг үржлийн газрын дэд дарга Батжаргал дараах мэдээллийг өгсөнийг уншигч та бүхэндээ хүргэе.
Шалгуурыг хангаагүй тохиолдолд татан буулгах уу? Ямар арга хэмжээ авах вэ?
Мэргэжлийн хүн ажиллана, тоног төхөөрөмжөөр хангасан зэрэг их олон шалгуур бий. Шалгалтын хугацаа дууссаны дараа ажлын хэсгүүд ажлаа танилцуулж зөвлөмжүүдээ өгнө. Татан буулгах асуудлыг тухай үед нь шийднэ. Үнэхээр шаардлага хангахгүй ноцтой зөрчил гаргасан тохиолдолд татан буулгах асуудал яригдах байх.
Ажлаа сайжруулах талаар зөвлөгөө хийгдэх үү?
Мэргэжлийн зөвлөгөө өгөх, тухайн байгууллагад нь ажлаа сайжруулах тодорхой хугацааг өгнө.
| Ноцтой зөрчил гаргасан мал эмнэлэг, үржлийн тасгийг татан буулгана | ||
| Үзсэн: 1532 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.