Шууд Chart

Эрчүүд эх зохиолыг уншилгүйгээр киног нь үзэх дуртай

2021-03-18 16:07:11

Эрчүүд эх зохиолыг унших бус киног нь үзэх дуртай байдаг бол эмэгтэйчүүд эсрэг сонирхолтой байдаг нь судалгаагаар тогтоогдсон байна. Английн "OnePoll" компанийн мэргэжилтнүүд 2 мянган хүнийг судалгаандаа хамруулснаас оролцсон нийт эрэгтэйчүүдийн 75 хувь нь аливаа зохиолыг дэлгэцийн бүтээл болсных нь дараа үздэг бол 30 хувь нь сургууль төгссөнөөсөө хойш ном худалдаж аваагүй гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

Орчин үеийн эрчүүд завгүй ажиллаж, интернэтээр аялахад олон цагийг зарцуулдаг болсонтой холбоотойгоор ном унших нь буураад байгаа аж. Мөн тэдний хувьд эмэгтэйчүүдээс илүү удаан уншдаг, ном уншиж эхэлсэн ч дуусгахгүй орхих хандлага давамгайлж байна.


Эрчүүд эх зохиолыг уншилгүйгээр киног нь үзэх дуртай  
Үзсэн: 791 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй