Шууд Chart

"Нарны жим" тун удахгүй танай дэлгэцнээ...

2014-05-07 08:34:06

Онцгой байдлын ерөнхий газар, МҮОНРТ-ийн хамтран бүтээсэн “Нарны жим” олон ангит уран сайхны кино энэ оны тавдугаар сарын 19-ний 22 цагаас МҮОНТ-ээр үзэгчдэд хүрч эхэлнэ.

Тус киноны зохиолыг МҮОНТ-ийн сэтгүүлч, зохиолч М.Наранцогт бичиж, ерөнхий найруулагчаар залуу найруулагч Б.Гантулга ажиллажээ. Харин киноны гол дүрүүдэд тайз, дэлгэцийн үе үеийн шилдэг уран бүтээлчид тоглосон билээ.  МҮОНТ Монголын олон ангит киноны ажилд шаргуу орж, олон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаагаас “Нарны жим” кино нь тус телевизийн анхны HD кино болон бүтээгдэж байгаагаараа онцлогтой юм.

 


"Нарны жим" тун удахгүй танай дэлгэцнээ...  
Үзсэн: 4631 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2 цаг 19 минутын өмнө
Би үзмэр байн

Бидэнтэй нэгдээрэй