
Охидыг хийсэн зүйлийнх нь төлөө магтах хэрэггүй гэж гэр бүл судлаачид зөвлөж байна. Хэрэв охин хүүхдийг "Чи маш амттай юм хийжээ, Чи маш хөөрхөн байна” гэх мэтээр магтаад байвал тэд би бусдад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд ямар нэгэн зүйл заавал хийх ёстой юм байна гэж хүлээн авдаг байна. Энэ бол эмэгтэйчүүдийг "сүйрүүлдэг” зарчим гэж хэлж болно.
Би байгаа учраас, би ухаантай учраас, би гэрийн эзэгтэй учраас, би туслагч учраас, би гүнж учраас хайрыг хүртэх эрхтэй. Эдгээр нь эмэгтэй хүн баримтлах эрүүл байр суурь юм. Ингэж өөрийгөө ойлгож чадвал өөрөөрөө байж, чадсанаараа хайрлагдана гэдэг сэтгэхүй суудаг. Хэрэв охидыг хийсэн үйлдлийн төлөө магтаад байвал хайрыг хүртэхийн тулд "гавьяа” байгуулах хэрэгтэй гэж боддог болно.
Харин эрэгтэй хүүхдүүдийн тухайд эсрэгээрээ. Ээжүүд ихэвчлэн хөвгүүдээ "Миний мундаг, онц хүү, сайхан хүү” гэх мэтээр магтдаг. Энэ нь тийм ч муудаад байх зүйлгүй мэт. Гэтэл үнэн хэрэгтээ хөвгүүд өөрөө л сайн байсан учраас түүнийг сайн хийж чадлаа гэсэн ойлголтыг авах нь чухал. Эрэгтэй хүн ямар нэгэн зүйлд хүрсэн л учраас тэр сайн гэж ойлгох нь түүнд тустай.
Тиймээс хөвгүүдийг хийсэн "гавьяа”-ных нь төлөө "Чи сайн хийжээ, ямар мундаг хийгээ вэ" зэргээр магтвал тэр илүү төгс болж, мөн илүү аз жаргалтай байх болно.
Учир нь эрэгтэй хүний мөн чанар нь өөрийгөө хүчтэй, чадалтай, чадвартай гэдгийг мэдрэх, хүлээн зөвшөөрөгдөхөд оршино. Хөвгүүдийг томрох тусам "Сайхан үр минь” гэхээсээ илүүтэй түүний хийсэн бүтээлийг нь ирсэн зочдодоо танилцуулж "Та нар үүнийг хар даа. Хэн энэ гоё зүйлийг хийснийг таагаарай… Тийм ээ, үүнийг Болдоо хийсэн, энэ чинь л миний хүү” зэргээр хэлэх нь түүний ертөнцийг хөгжүүлэх болно.
Охидыг хийсэн зүйлийнх нь төлөө магтах хэрэггүй | ||
Үзсэн: 3576 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.