Ойрын үед бага насны хүүхэд гол усанд осолдож, амь насаа алдах тохиолдол цөөнгүй гарч байна. Өнөөдрийн байдлаар 3 аймгийн нутагт уснаас эрэн хайх ажил үргэлжилж байгааг Онцгой байдлын газраас мэдээллээ.Мөн цаашдаа цаг уурын байгууллагын мэдээлснээр 7 сарын дундуур нутгийн зарим газраар усархаг, дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байгаа юм байна. Энэ үеэр голуудын усны түвшин эрс нэмэгдэх хандлагатай байгаа учраас гол усны ослоос урьдчилан сэргийлж, бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлж гол ус руу явуулахгүй , голын эрэг дагуу тоглуулахгүй байхыг нийт эцэг эхчүүд, тэдний асран хамгаалагчдад Онцгой байдлын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Б.Дуламсүрэн онцгойлон анхааруулан дараах мэдээллийг өгсөн юм.
Усны эрэл хайгуул Булган аймгийн суманд 19 настай эрэгтэй осолдсон байж болзошгүй гэх дуудлагаар Булган аймгийн Онцгой байдлын хэлтэсийн албан хаагчид мөн Цагдаагийн газрын албан хаагчид ажиллаж байгаа. Мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Орхон голын усанд Дархан-Уул аймгийн харъяат 26 настай эрэгтэй осолдсон байж болзошгүй гэх дуудлагаар Онцгой байдлын газрынхан ажиллаж байна. Өчигдөр Налайх дүүргийн зуравдугаар хороо Өлийн булан гэдэг газар гадаадын иргэд автомашинтай гатлах гэж байгаад Туул голд боогдож гарч чадахгүй байна хэмээх дуудлага өнөөдөр өглөө авч Налайх дүүргийн онцгой байдлын хэлтэсийн албан хаагч мөн түүнчлэн Нийслэлийн аврах ангийн Эрэн хайх аврах ангийхан ажиллаж Мерседес бенз 500 загварын суудлын авто машинаар АНУ-ын таван иргэнийг аварсан. Мөн Хөвсгөл аймгийн Ханх суманд 34 настай эрэгтэй энэ сарын 15-ны өдөр завьтай явж байгаад осолдсон байж магадгүй гэх мэдээллээр аймаг орон нутгийн онцгой байдлын хэлтсийнхэн ажиллаж байна.
| Гол усанд осолдож амиа алдах тохиолдол их гарч байна | ||
| Үзсэн: 1228 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.