Шууд Chart

Ч.Баттуулын гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ

2014-05-07 10:33:33

АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан анхан шатны шүүхээс 23 жилийн ял сонсоод буй Ч.Баттуулын гомдлыг өнөөдөр Улсын дээд шүүх хэлэлцэнэ. Гомдлыг түүний ар гэрийнхэн болоод өмгөөлөгч нь гаргаж өнгөрөгч сарын 30-нд хэлэлцэх ёстой байсан. Гэвч түүний өмгөөлөгчийн хүсэлтээр өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан юм.

Ч.Баттуул нь ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа бөгөөд ар гэрийнхэндээ захидал бичсэн юм. Захидалдаа “Би тухайн үед маш их цочролд орсон болохоор өөрийн мэдэлгүй, би алсан гэж хэлсэн юм” гэж дурдсан байсан нь олны анхаарлыг татаад байсан билээ.
 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Ч.Баттуулын гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ   
Үзсэн: 1290 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй