Шууд Chart

Өргөст хэмхийг гоо сайхандаа хэрхэн ашиглах вэ

2021-03-23 16:44:10

Өргөст хэмхийг хүнсэнд төдийгүй гоо сайханд өргөнөөр ашигладаг. Дэлхий дээрх хамгийн тархацтай хүнсний ногооны нэг гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, бид дэлхийн хаанаас ч өргөст хэмх худалдан авах боломжтой юм.

Өргөст хэмхийн 95 хувийг ус эзэлдэг байна. Мөн А, С витаминаар баялаг, илчлэг багатай бүтээгдэхүүн. Энэ бүтээгдэхүүнийг гоо сайханд ямар тустай болохыг та бүхэнд хүргэе. 

Хавдсан нүдэн дээрээ өргөст хэмх тавих нь нүдний доорх судсыг нарийсгаж, арьсны цочролыг багасгадаг.     

Наранд борлосон арьсанд өргөст хэмхийн нухаш түрхэж болох аж. Мөн өргөст хэмхийг наранд түлэгдсэн арьсан дээр тавихад хорсох, өвдөх мэдрэмж намддаг байна. Өргөст хэмхэд агуулагддаг 95 хувийн шингэн ус нь нарны хорыг өөртөө шингээж байдаг. Мөн арьс залуужуулахад тустай кали, А, С витамин агуулдаг байна.

Та биеийнхээ целлюлиттэй хэсэгт өргөст хэмхийн нухаш түрхвэл целлюлит арилдаг гэж үздэг. Өргөст хэмх коллаген (биеийн арьсыг уян зөөлөн болгодог) ялгаруулдаг биохимийн бодис агуулдаг гэнэ. 

Өргөст хэмх хоргүйжүүлэх бодис агуулдаг нь арьс үрэвсэж, батга гарахаас сэргийлдэг байна. 

Угаасан үсэнд өргөст хэмхийн шүүс түрхээд  5-10 минут байлгасны дараа угаагаарай. Өргөст хэмх үсийг хэрэгтэй кали, кальциар хангаж өгнө.

Өргөст хэмхийн нухшийг ашиглан өөртөө зориулж хөгшрөлтийн эсрэг маск бэлдээ болох юм. Өргөст хэмхийн нухаш 1-3 амны халбага, зуун наст 1-3 амны халбага, энгийн тараг 2 халбага, зөгийн бал 1 цайны халбага, нимбэгийн шүүс ½ цайны халбага хийж хооронд нь холино. Долоо хоногт 2 удаа 10-15 минутаар маск тавиад нүүрээ хүйтэн усаар угаана. 


Өргөст хэмхийг гоо сайхандаа хэрхэн ашиглах вэ  
Үзсэн: 1130 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй