Хан-Уул дүүргийн Ахуйн үйлчилгээний ордны баруун хойд уулзварыг өнөөдөр хаалаа. Тус хэсгийн замд хучилт хийхээр “Си Эф Си” компани ажиллаж байгаа юм. Түүнчлэн Сонсголонгийн гүүрний урд хэсгийн замыг хэсэгчлэн хаасан тухай холбогдох албаныхан мэдээллээ. Тиймээс авто замын засвар, өргөтгөл хийж байгаа хэсгээр зорчихгүй байхыг Нийслэлийн замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ажилтан н.Ундармаа анхаарууллаа.
Ийнхүү зам засварын ажилтай холбоотойгоор нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар таван хэсэгт замыг хэсэгчлэн хаагаад байна.
| Нийслэлийн хэмжээнд таван хэсэгт зам хаажээ | ||
| Үзсэн: 660 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.