Энэ сарын 25-28 -ны өдрүүдэд “Түүхт 90 жилийн ой” нь тохиож байгаа дөрвөн аймгийн баяр наадам болно. Дорноговь аймаг наадмаа Говийн догшин ноён нутагт Данзанравжаагийн мэндэлсний 210 жилийн ойтойгоо хамтатгаж 7-р сарын 27, 28-нд хийхээр төлөвлөжээ. Энэ үеэр 1080 хүүхэд бүжиглүүлэхээр зэхэж байгаа юм байна.
Харин Завхан аймаг 27,28-нд аймгийнхаа 90 жилийн ойг баяр наадамтайгаа хамтатган тэмдэглэж 2222 морин хуурч хуурдуулах бол Төв аймаг наадмаараа уртын дууч, морин хуурч тус бүр 90 хүн оролцуулсан арга хэмжээ бэлтгэж байгаа аж. Архангай аймаг 25-28-ны өдрүүдэд аймгийн төв Цэцэрлэг хотод баяр наадмаа зохион байгуулахаар болсон байна. Тус аймгийн тариат,Өндөр улаан, Хотонт, Их тамир, Цэнхэр, Цахир сум байгуулагдсаны 90 жилийн ойг мөн наадамтайгаа хамтатган тэмдэглэж байгаа юм.
| Дөрвөн аймгийн баяр наадам болно | ||
| Үзсэн: 2926 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.