Шууд Chart

VIDEO WALL Бидний бренд

2014-05-07 16:07:50

- Танай компани реклам зар сурталчилгаа гэрлэн чимэглэлээр олон жил ажиллаж байгаа тиймээс энэ салбартаа өөрчлөлт шинэчлэлт их хийсэн гэж найдаж байна?

Тиймээ бид анхдагч компаний нэг билээ. Бид анх эхэлж рекламны биллбоард самбар мөн төрөл бүрийн хэвлэлт чимэглэл хийж эхэлсэн. 2004 оноос электрон дэлгэцэнд шилжиж хотын өнгө үзэмжийг нэмсэн. Электрон дэлгэц бол өндөр ач  холбогдолтой дуу дүрсийн хувьд гайхамшигтай шинэ технологи л доо. LED дэлгэц нь нэг хэсэгтэйл шинэчлэгдэж сайжирнa уу гэхээс хоцрогдохгүй. 

- Мөн танайх өөр ямар шинэ үйлчилгээ гаргаж байна?

- Манай хамт олон сүүлийн үед программ хангамж, андройд үйлдэлийн системтэй  touch screen дэлгэцэнд голлон ажиллаж байна. Одоо дэлхийд touch screen, андройд үйлдэлийн систем хүчирхэгжин хөгжиж байгаа. Бид touch screen дэлгэцийг Монголдоо угсрах зорилго тавин ажилласан нь амжилттай болж хэрэглэгчдийн танил үйлчилгээ болон өргөжин хөгжиж байна. Удахгүй бид SLCD буюу Video wall-ыг Монголдоо угсран програмчиллахаар бэлтгэж байгаа. Манай Монголчууд ямар нэгэн бүтээгдэхүүний  деталь эд ангийг оруулж ирээд угсарчихаад үйлдвэрлэлээ гээд бөөн юм болдог, харин бидний хувьд бол угсарлаа гэж л үзэж байгаа. 

- Угсарсан ч гэсэн танайх программчилж байгаа биздээ?

- Тиймээ программ бол ёстой л оюуны бүтээл. Ингэснээр бид байгууллагуудын сурталчилгааны ажлыг хөнгөвчилж өгч байгаа. Жишээ нь Touch screen телевизийг өөрийнхөө байгууллагын онцлогт тохируулж программчлуулж хийлгэлээ гэхэд байгууллагынхаа бүхий л мэдээ мэдээллийг дамжуулан гаргадаг, ялангуяа хэрэглэгч өөрөө үзэх гэсэн мэдээллээ урагшлуулж, ухрааж, олон дахин дахин үзэж болдог давуу талтай. Иймээс цаасан дээр зурж бичээд гаргадаг ханын самбар үеэ өнгөрөөсөн гэсэн үг. 

- Танай компаний нэг реклам ихэнх сайтаар яваад байгаа Гарч хайснаас гараасаа хайцгаая гээд?

- Одоо дэлхийд дахинд цахим мэдээллийн систем хүчээ авсан үе. Үзвэр үйлчилгээ хэвлэл мэдээлэл, бүх төрлийн интернэт худалдаа гээд цахимгүй юм алга. Мэдэхгүй үгээ харахад л цахим толь гэх мэт. Дэлхийн хөгжил ийм шатандаа хүрсэн байхад бид мэргэжлийн компаний хувьд үүнээс хоцрох эрх байхгүй. Энэ нь бүх Монголчуудын эрх ашигт нөлөөлж байдаг учир. Тиймээс бид яаж Ebay, Amazon, TaoBao шиг хүчирхэг худалдааны сайт гаргаж  амьдралд яаж хэрэгжүүлэх вэ гэдэгт л хамаг ухаан бодлоо эдийн засгаа зарж байна. Бид Reclam6s.mn гэсэн угтвар сайтыг гаргаж гүнзгийрсэн үед нь Smart Trade сайтыг гаргахаар бэлтгэж байна. Smart Trade маш хүчирхэг сайтыг олон талаас нь тооцоолж хийж байгаа. Хэрвээ хүмүүс хэрэглээд сурчихвал цаг хугацаа хэмнэгдэж гудамжны түгжрэл хүртэл буурах магадлалтай юм. 

- Цаг хугацаа гудамжны түгжрэлд яаж нөлөөлнө гэж?

- Та зөв асуулаа. Жишээ нь хүмүүс хайсан зүйлээ олон газраар орж хайж байж олдог.  Иймээс гар утасныхаа мобайл вэбээр ороход л бүгдийг нь үзэж улмаар утасдаж баталгаажуулчихаад сонгосон бараагаа шууд л очиж авна гэсэн үг. Тиймээс гарч хайснаас гараасаа хайцгаая гэсэн уриа үгтэй. Мөн Бодолдоо байгааг гараасаа үз борлуулалтаа гараасаа хий гэдэг ч сурталчилгаа байгаа.

- За баярлалаа танай хамт олонд. Танай компани хэдэн хүнтэй, хэдэн онд байгуулагдсан бэ?

- Манай компани 1996 онд байгуулагдсан одоо 40 орчим хүнтэй ажиллаж байна. Бид одоо: 

1.    LED электрон дэлгэц захиалгаар нийлүүлэх

2.    Видео танилцуулга, мэндчилгээ, Видео шторк реклам хийх

3.     Таны лого, таны сайтыг дэлхийд таниулах www.Logo3s.mn

4.      Худалдааны нэгдсэн хөтөч www.Reclam6s.mn/Mobile web хосолсноороо давуу талтай/

5.      Имэйл маркетингийн үйлчилгээ

6.      Мессеж маркетингийн үйлчилгээ

7.      Вэб сайт хийх үйлчилгээ

8.      Компаний лого болон бусад эх бэлтгэл

9.      Application хийх үйлчилгээ

10. Метал хийц , төрөл бүрийн хэвлэл

11. Шидэт сэтгүүл гаргах гэх мэт 

- Хамгийн сүүлд нь шидэт сэтгүүл гэлээ?

- Тиймээ энэ бол баяжуулсан хийсвэр орчинг сэтгүүлийн зурагтай хослуулж/Augmented reality/ реклам видео дүрс тоглуулахыг хэлж байгаа юм. 

- За танайхаас шинэлэг юм болгоныг үзэж сонслоо. Танай хамт олонд ажлын амжилт хүсье.

- Баярлалаа. Танд ч ажлын амжилт хүсье.


VIDEO WALL Бидний бренд  
Үзсэн: 2433 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй