Шууд Chart

Хариуцлагагүй малчдын балгаас болж улсад 10 тэрбум төгрөгийн хохирол учрав уу...

2014-05-08 10:40:28

ТУСГАЛ: "Хариуцлагагүй малчдын балгаас болж улсад 10 тэрбум төгрөгийн хохирол учрав уу...", "Ирэх хичээлийн жилээс эхлэн ЕБС-ийн бага анги шинэчилсэн хөтөлбөрийн сурах бичиг хэрэглэнэ", "Хууль бусаар олгосон 100 гаруй ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сэргээхээр ажлын хэсэг байгууллаа", "Сийрэгжилтээр өвчлөгсдийн нас залуужиж байгаа нь хоол хүнстэй холбоотой гэж эмч мэргэжилтнүүд үзэж байна" гэсэн сэдвүүдээр бэлтгэв.


Хариуцлагагүй малчдын балгаас болж улсад 10 тэрбум төгрөгийн хохирол учрав уу...  
Үзсэн: 2047 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.254.120.xxx [103.254.120.xxx] 2014-05-08 12:32
ОБЕГ-ЫН УДИРДЛАГА ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭЭГҮЙГЭЭС ШҮЛХИЙД 20 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ САЛХИНД ХИЙСГЭЛЭЭ.
103.254.120.xxx [103.254.120.xxx] 2014-05-08 12:32
Гэтэл Сүхбаатар аймгийн Онгон сумын ганц хот айлын үхэр сүрэгт 1 дүгээр сарын 27-нд илэрсэн шүлхий өвчнийг тэр дор нь хорио цээр тогтоож, тархалтаас урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэх арга хэмжээ авч, ёстой дэвхэрсэн газар нь нам дарах үүрэг бүхий албан тушаалтнууд эс тоож, хот, хөдөө, гадаад дотоодын золголтоо хийж, цагаан сараа өргөн дэлгэр тэмдэглэж дууссаны дараа буюу 2014 оны 02 дугаар сарын 03-наас нутгийн удирдлага шийдвэр гаргаж, өндөржүүлсэн бэлэн байдлын хорио цээрийн дэглэм тогтоож, аймагт 24 цагийн шуурхай жижүүр ажиллуулан Онцгой байдлын Ерөнхий газар, Мал эмнэлэг, үржлийн газар, байнга мэдээлэл солилцож эхэлсэн нь улсын хэмжээнд цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авсан харагдаж, албан тушаалтнуудын ам дамжсан мэдээллээс хэтрэхгүй хугацаа алдаж, өвчнийг даамжруулсан байна.
103.254.120.xxx [103.254.120.xxx] 2014-05-08 12:31
Гэтэл шадар сайд Тэрбишдагва бүх бурууг тогтолцоо руу чихэж, байгалийн дулаарлыг хүлээж, цаг нөхцөөж суугаа Улсын онцгой комиссыг шүлхийгээр өвчилсөн гэж үзэхээр байна. Өнөөгийн эрх зүйт төрд аль ч байгууллагын хүлээсэн үүрэг хууль, эрх зүйн акаар тодорхой болсон, хэн нь юу хариуцахаа мэдэхгүй агентлагийн дарга байна гэдэг ухаалаг төрийн байж болохгүй алдаа юм. Гамшгаас хамгаалах тухай хуульд онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага болон гамшгаас хамгаалах албаны тогтолцоо, зохион байгуулалт, удирдлага, үйл ажиллагаа, гамшгаас хамгаалах асуудлаар төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн эдлэх эрх, хүлээх үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг бүрэн зохицуулсан байдаг.
103.254.120.xxx [103.254.120.xxx] 2014-05-08 12:30
Улсын онцгой комиссын 2014-04-02-ны хуралдаанаар зүүн гурван гарсан аймагт шүлхий өвчний тархалтын нөхцөл байдал, авсан арга хэмжээний үр дүн, цаашид шийдвэрлэх асуудлуудын талаар хэлэлцэж, “Шүлхий өвчинтэй холбогдуулан тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцлах”-аар боллоо. Хамгийн хачирхалтай нь уг хурлаар хариуцлагагүй ажиллаж, малчинд, улсад их хэмжээний хохирол учруулсан сайд, дарга нарт хариуцлага тооцно гэж нэг үг хэлээгүй атлаа “Малчдыг хариуцлагажуулах шаардлага” байна гэж үзлээ. Аргагүй ч байх. Хариуцлага ярих гэхээр шадар сайд гуай өөрөө, түүний туслах Онцгой комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга Дуламдорж орчих гээд байгаа байхал даа. Аргаа барахдаа малчид руу дайраад өнгөрлөө.
103.254.120.xxx [103.254.120.xxx] 2014-05-08 12:30
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: “Манай Д.Тэрбишдагва дарга чинь таван давхар дээлтэй хүн ш дээ. МАХН-ын дэд даргын ажил нь дэндүү их, завгүй байгаа учраас ажил нь болохгүй, намаа зөв зохион байгуулаад удирдаад явж чадахгүй байгаа. Уг нь нэг юмандаа анхаарлаа хандуулаад явбал сайн хийх байх. Гэтэл одоо чинь намын дарга, Шадар сайд, УИХ-ын гишүүн, Улсын онцгой комисс, ТБД андууд компани гээд нэг хүнд байхааргүй, ахдахаар ачаалал үүрч яваа хүн” гэж ярилцлага өгсөн байдаг.
103.254.120.xxx [103.254.120.xxx] 2014-05-08 12:30
Хариуцлагагүй дарга нар гэмээ ухаарахын оронд ард түмнээ дарамталж, 5 давхар дээлтэй шадар сайд Тэрбишдагва малчдыг 5 давхар хохироож байна. Тухайлбал: Малчид хугацаа дууссан вакцин хийлгэж мал нь шүлхий тусч нэгдэхээ хохирно, малаа буудуулж, булуулж хоёрдохоо хохирно, хөлдүү вакцин хийлгэхээр мал хээл хаяж гуравдахаа хохирно, вакцин хийлгэхгүй гэхээр нөхөн төлбөр олгохгүй дөрөвдөхөө хохирно, хорио цээрийн дэглэмд удаан хугаацагаар байлгаж, хариуцлагагүй гэж чичлүүлж, сэтгэл санаагаар тавдахиа хохирно.
103.254.120.xxx [103.254.120.xxx] 2014-05-08 12:30
Одоогийн байдлаар хугацаа дууссан, шаардлага хангахгүй болон хөлдүү вакцины үнэ, голомтод ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалин хөлс, илүү цагийн мөнгө, тэр олон тээврийн хэрэгслийн шатах тослох материал, сэлбэг хэрэгсэл, буудаж хороосон малын нөхөн төлбөр, гээд бидний урьдчилсан тооцоогоор 20 гаруй тэрбум төгрөг буюу 20 цэцэрлэг барих мөнгийг салхинд хийсэх болоод байна.
103.254.120.xxx [103.254.120.xxx] 2014-05-08 12:29
Иймд Улсын онцгой комиссын дарга шадар сайд Тэрбишдагва, түүний туслах Улсын онцгой комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга Дуламдорж нар хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж чадалгүй, 20 гаруй тэрбум төгрөгөөр гадаад дотоод золголж хийж, намдаа гишүүд элсүүлж, хээв нэг цэнгэж явахад шинэчлэлийн Засгийн газар юу ч болоогүй юм шиг, ямар ч хариуцлага хүлээлгэхгүй, харин тогтолцооны буруу гэж өмөөрч байгаагаас үзэхэд Шинэчлэлийн Засгийн газарт 20 гаруй тэрбум юу ч биш болсныг түмэн олон харж, харамсаж байна.
103.254.120.xxx [103.254.120.xxx] 2014-05-08 12:29
Угтаа гамшиг зуданд байнга бэлэн байх ёстой Улсын онцгой комисс ямар ч бодлогогүй, гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх төлөвлөгөөгүй ажиллаж, албан тушаалтнуудын хүнд суртал, амнаас ам, ширээнээс ширээ дамжсан мэдээгээр бие биенээ хуурч, ажил хийсэн дүр эсгэж, малчин иргэдийн сэтгэл зүйгээр тоглож байгаа нь шүлхий өвчнөөр ИЛЭРЧ, НОТЛОГЛОО.
103.254.120.xxx [103.254.120.xxx] 2014-05-08 12:29
Энгийн малчин ардыг эвхээстэй дээлнийхээ тоогоор хохироосон Улсын онцгой комиссын дарга, шадар сайд Тэрбишдагва, түүний туслах Улсын онцгой комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга Дуламдорж нарт хариуцлага тооцох шаардлагыг Засгийн газарт өгөхийг хүсч байна.
103.254.120.xxx [103.254.120.xxx] 2014-05-08 12:29
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: “Манай Д.Тэрбишдагва дарга чинь таван давхар дээлтэй хүн ш дээ. МАХН-ын дэд даргын ажил нь дэндүү их, завгүй байгаа учраас ажил нь болохгүй, намаа зөв зохион байгуулаад удирдаад явж чадахгүй байгаа. Уг нь нэг юмандаа анхаарлаа хандуулаад явбал сайн хийх байх. Гэтэл одоо чинь намын дарга, Шадар сайд, УИХ-ын гишүүн, Улсын онцгой комисс, ТБД андууд компани гээд нэг хүнд байхааргүй, ахдахаар ачаалал үүрч яваа хүн” гэж ярилцлага өгсөн байдаг.
103.254.120.xxx [103.254.120.xxx] 2014-05-08 12:28
ОБЕГ-ЫН УДИРДЛАГА ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭЭГҮЙГЭЭС ШҮЛХИЙД 20 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ САЛХИНД ХИЙСГЭЛЭЭ.

Бидэнтэй нэгдээрэй