Шууд Chart

Жолооны эрхийг хоёр жил хүртлэх хугацаагаар хасна

2013-07-16 14:53:57

 

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэний жолооны эрхийг хоёр жил хүртлэх хугацаагаар хасах шийдвэр өнөөдрөөс хэрэгжинэ. Урьд нь иргэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд согтолтын хэмжээг харгалзаж зургаан сараас хоёр жил хүртлэх хугацаагаар эрхийг нь хасдаг байсан бол өнөөдрөөс эхлэн согтолтын хэмжээг харгалзалгүй шууд хоёр жил хүртлэх хугацаагаар жолоо барих эрхийг нь хасах юм байна. Учир нь нэг шөнөдөө л гэхэд  70 - 80 иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон бусдын эрүүл мэнд, амь насыг хохироож байгаа тул ийм шийдвэрт хүрсэн аж.
Мөн түүнчлэн Замын цагдаагийн газраас баяр наадмын өдрүүдэд 256 согтуу жолоочийг албадан саатуулсан бөгөөд 103 иргэн зам тээврийн осолд өртөн эрүүл мэндээрээ хохирсон байна.

Жолооны эрхийг хоёр жил хүртлэх хугацаагаар хасна   
Үзсэн: 1300 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй