Баян-Өлгий аймгийн Сагсай суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч хөл хорио тогтоолоо. Бусад сумдад өвчин тархахаас сэргийлж, хорио цээр тогтоосон төдийгүй өвчний тархалтыг зогсоох зорилгоор Улсын онцгой комиссоос ажлын хэсэг гаргаж тус аймагт ажиллаж байгаа аж. Мөн Даян нуур орчим зусч байгаа 1043 толгой мал шүлхийгээр өвчилжээ. Үүний 291 хонь, 217 ямаа, бусад нь үхэр юм байна. Иймд аймгийн 1,5 сая гаруй малд шүлхийн эсрэг вакциныг долоо хоногт багтаан хийхээр болж, вакцинжуулснаас 21 хоногийн дараа хөл хориог цуцлахаар болжээ.
| Баян-Өлгийд хөл хорио тогтоолоо | ||
| Үзсэн: 1032 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.