Шууд Chart

Том Круз “Mission: Impossible 7” киноны зураг авалтын үеэр зураглаачийн амийг аварчээ

2021-05-04 11:40:29

Алдарт жүжигчин Том Круз өнгөрсөн сард “North Yorkshire Moors” цэцэрлэгт хүрээлэнд “Mission: Impossible 7” буюу “Биелэгдэшгүй даалгавар 7” киноны галт тэргэн дээр үйл явдал өрнөдөг хэсгийн зураг авалтын үеэр хальтарч унасан зураглаачийн амийг аварчээ.

Тодруулбал, Том Круз хурдтай яваа галт тэргэн дээр эсрэг талын жүжигчидтэй тулалдаж буй хэсгийн зураг авалтад оролцож байсан бөгөөд тухайн үед зураг авалт хийж байсан нэгэн зураглаач хий гишгэж, гал тэрэгний ирмэгээс доош зүүгджээ. Энэ үед жүжигчин Том Круз  хугацаа алдалгүй түүн рүү очиж, гараас нь татаж дээшээ гаргасан байна.

Сонирхуулахад, жүжигчин Том Круз тулаантай болон аюул эрсдэлтэй хэсгийн зураг авалтуудыг орлон тоглогчгүй өөрөө гүйцэтгэдэг бөгөөд ирэх долоодугаар сард 59 нас хүрэх тэрбээр “Mission: Impossible 7” кинонд ч орлон тоглогч аваагүй аж.

Түүнчлэн өдгөө зураг авалт нь үргэлжилж буй “Mission: Impossible 7” бүтээл 2022 онд нээлтээ хийнэ.  

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Том Круз “Mission: Impossible 7” киноны зураг авалтын үеэр зураглаачийн амийг аварчээ  
Үзсэн: 1070 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй