
“Буянт-Ухаа-1” хорооллоос байр худалдан авах зорилтот бүлгийн иргэдийн нэрс өчигдөр тодорч, нийт 594 иргэн байр худалдан авах эрхээ баталгаажуулаад байгаа. Тэгвэл өнөөдөр төрийн албан хаагчдын байр худалдан авах эрхээ баталгаажуулсан 946 иргэдийн бүртгэлийн дугаар тодорхой боллоо.
Ингэснээр хоёр өдрийн турш үргэжлэн явагдсан сугалааны дүнгээр нийт 1540 иргэн тус хорооллоос байр худалдан авах эрхээ баталгаажууллаа. Нийт 1764 айлын багтаамж бүхий “Буянт-Ухаа-1” хорооллоос байрны хэмжээ тус бүр дээр иргэдийн захиалсан тооноос хамаарч 224 байр сугалаанд оролцохгүйгээр үлдэж байгаа юм. Уг байруудыг цаашид хэрхэн худалдаанд оруулах талаар Засгийн газраас тодорхой заварчилгаа гаргана гэсэн тайлбарыг холбогдох албаны хүн хийсэн юм.
Төрийн албан хаагчдын ТҮЦ машинаар ирүүлсэн материалыг улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн халамж үйлчилгээний газар, Монголбанк зэрэг байгууллагуудтай хамтран цахим хэлбэрээр хянаж баталгаажуулах ажил явагдсанаар 2740 иргэн байр худалдан авах сугалаанд оролцох эрхтэй болсон.
Сугалааг өнөөдөр МҮОНТ-ийн хоёрдугаар сувгаар 1000-1400 цагийн хооронд шууд дамжуулан явууллаа.
Байрны долоон төрлийн талбайн /33.47, 39.47, 42.32 м2 бүхий нэг өрөө байр, 33, 49.72, 51.78 м2 бүхий хоёр өрөө байр, 66.88 м2 гурван өрөө байр/ хэмжээнд төрийн албан хаагч иргэдийн сугалаанд оролцох эрхийн тоог квотлон, иргэдийн байр авах эрхийг сугалаагаар баталгаажуулсан юм. Ингэхдээ төрийн албан хаагч гэсэн төрлийг дотор нь эмч, цагдаа, багш, бусад гэсэн үндсэн дөрвөн анигалалд хуваан, байрны хэмжээ тус бүр дээр квот үүсгэсэн байна. Тодруулбал, эмч нар “Буянт-Ухаа-1” хорооллын долоон төрлийн байр тус бүрт 23 байр авах эрх эдэлснээр нийт 129 байр, цагдаа нар байрны хэмжээ тус бүрт 23 байр авах эрх эдэлснээр нийт 108 байр, багш нар байрны хэмжээ тус бүрд 30, нийт 200 байр, бусад төрийн албан хаагч нар байрны хэмжээ тус бүрд 75-76, нийт 509 байр тус тус авлаа.
Өнөөдрийн сугалааны тохирлоос харахад, 33.47, 39.47, 42.32 м2 бүхий нэг өрөө байрны сугалаанд оролцох эрхээ авсан иргэдийн дийлэнх нь байрны хэмжээ тус бүр дээр хувиарлагдсан квотын дагуу байр худалдан авах эрх нь идэвхжиж байсан юм. Учир нь, эдгээр сугалаанд оролцох эрхээ авсан иргэдийн тоо нь байрны квотын хэмжээтэй тэнцэж байгаа юм.
Ингээд сугалаанд оролцох эрхээ авснаар байр худалдан авах эрх нь идэвхжиж буй төрийн албан хаагч нарын дэлгэрэнгүй танилцуулгыг хүргэж байна.
Эмч нар
33.47 м2 нэг өрөө байр - сугалаанд оролцох эрхээ авсан 11 иргэн
39.47м2 нэг өрөө байр - сугалаанд оролцох эрхээ авсан 12 иргэн
42.32 м2 нэг өрөө байр - сугалаанд оролцох эрхээ авсан 14 иргэн / Нийт: 37 иргэн/
Цагдаа нар
33.47 м2 нэг өрөө байр - сугалаанд оролцох эрхээ авсан 8 иргэн
39.47м2 нэг өрөө байр - сугалаанд оролцох эрхээ авсан 6 иргэн
42.32 м2 нэг өрөө байр - сугалаанд оролцох эрхээ авсан 2 иргэн / Нийт: 16 иргэн/
Багш нар
33.47 м2 нэг өрөө байр - сугалаанд оролцох эрхээ авсан 26 иргэн
39.47м2 нэг өрөө байр - сугалаанд оролцох эрхээ авсан 24 иргэн / Нийт: 50 иргэн/
Бусад төрийн албан хаагчид
42.32 м2 нэг өрөө байр - сугалаанд оролцох эрхээ авсан 54 иргэн / Нийт: 54 иргэн/
“Буянт-Ухаа-1” хорооллоос 224 байр үлдлээ | ||
Үзсэн: 5315 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.