
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэхэмжлэлийн дагуу үндэсний соёлын үнэт өв болох Тираннозавр Батаарын хэргийг өмгөөлж эх оронд нь буцаан авчрахад үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийн нэг бол яахын аргагүй АНУ-ын иргэн Роберт Пейнтэр юм.
Ноён Роберт Пейнтэр Батаарын музейг үзэж сонирхоод Монгол Улс соёлын үнэт өвөө эргүүлэн авсанд баяр хүргэж, энэ томоохон үйл хэрэгт гар бие оролцсондоо бахархаж буйгаа илэрхийлэв.
.jpg)
Тэрбээр Батаарын хэрэг ид мандаж, дуудлага худалдааг хойшлуулахад харилцаа холбоо маш чухал байсныг дурдаад тухайн үед өөрийн хэрэглэж Blackberry гар утсаа Батаарын музейд дурсгал болгон үлдээв. Мөн Роберт Пейнтэр Батаарын музейн талархлын самбарт гарын үсгээ зурж үлдээлээ.
.jpg)
.jpg)
АНУ-ын өмгөөлөгч Роберт Пейнтэр Т.Батаарын музейгээр зочиллоо | ||
Үзсэн: 1216 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.