
"Venom" киноны хоёрдугаар анги 2020 оны аравдугаар сарын 2-нд нээлтээ хийх болсноо зарласан ч товоо хойшлуулж, 2021 зургаадугаар сарын 25-нд үзэгчдэд хүрэхээр болсон.
Гэвч кино баг нээлтийн хугацаагаа дахин хойшлуулж ирэх есдүгээр сарын 24-нд кино театруудаар гаргахаар болсон билээ. Түүнчлэн “Venom: Let There Be Carnage” киноны албан ёсны трэйлэр өчигдөр олон нийтэд цацагдлаа.
Ташрамд дуулгахад, “Venom: Let There Be Carnage” киног Энди Серкис найруулж, гол дүрүүдэд жүжигчин Том Харди, Вуди Харрелсон, Мишель Уильямс нар тогложээ.
“Venom” киноны хоёрдугаар ангийн трэйлэр цацагдлаа | ||
Үзсэн: 828 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.