УИХ-аас эдийн засгийг идэвхижүүлэх зорилгоор зургаан хуулийг шинээр боловсруулах үүргийг Засгийн газарт өглөө. Эдгээр хуулиудын нэг нь Өрийн удирдлагын тухай хуулийн төсөл юм. Өнөөг хүртэл нэгдсэн бодлогогүй явж ирсэн энэ харилцааг зохицуулах хуулийн төслийг Засгийн газар боловсруулж УИХ-д өргөн бариад байна. Ирээдүйн хөгжлийн санхүүжилтийг тодорхойлоход энэ хууль чухал ач холболдолтой гэж УИХ-ын гишүүн Д.Зоригт хэллээ.
Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцэж батлахад парламентад суудалтай намууд улс төрийн зөвшилцөлд хүрэх ёстойг тэрбээр сануулж байна. Хуулийн төслийг УИХ ирэх долоо хоногт хэлэлцэж эхэлнэ.
| Өрийн удирдлагын тухай хууль боловсруулна | ||
| Үзсэн: 1098 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.