
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны хөрөнгө оруулалтаар ШУТИС-ийн “Хүнс судлалын эрдэм шинжилгээний төв” үүдээ нээгээд удаагүй байна. Энэ төв нь үндэсний хэмжээнд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний химийн найрлага, бүтэц, монгол орны ургамал амьтны гаралтай хүнсний түүхий эд, материалын биологийн төрөл зүйлийн судалгаа, нийгэмд чиглэсэн үндэсний хэмжээний зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрдэм шинжилгээний бүрэн хүч чадал бүхий лаборатори ажээ.
Энэхүү орчин үеийн, цоо шинэ лабораторийн үйл ажиллагаатай БОНХ-ийн Сайд С.Оюун, БОНХЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Батболд, Био аюулгүй байдлын чадавхийг бэхжүүлэх төслийн үндэсний зохицуулагч О.Билгүүн, Био аюулгүй байдлыг хангах үндэсний хорооны нарийн бичгийн дарга С.Баярхүү болон тус хорооны ажилтан Ж.Сонормаа нар танилцлаа.
Хувиргасан амьд организмыг шинжлэх лабораторитой боллоо | ||
Үзсэн: 2748 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.