Шууд Chart

Оюутолгойн шийдэх гол асуудал хөрөнгө оруулалт

2013-07-16 18:48:25

Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт 40 хувиар өссөн шалтгааныг ойрын хугацаанд тайлбарлана гэж “Эрдэнэс Оюутолгой” компаниас мэдээллээ. Энэ асуудлыг шалгах ажлын хэсэг гурван сарын турш ажиллаж байгаа юм. Хөрөнгө оруулалтын зардал өсөх тусам Монголын талын төлөх өрийн хэмжээ нэмэгдэнэ гэж эдийн засагчид үзэж байгаа аж.Оюутолгой төслийг хэрэгжүүлэх гэрээг Монголын засгийн газар Айванхоуй Майнз компанитай 2009 онд байгуулсан бөгөөд анх гэрээг үзэглэхэд анхны хөрөнгө оруулалтын зардал 4,6 тэрбум америк доллар гэж тооцож байсан. Харин үүнээс хойш хөрөнгө оруулалтын зардал 40 хувь нэмэгдэж 7,1 тэрбум америк долларт хүрээд байна. Өнгөрсөн 2-р сард болсон хувь нийлүүлэгчдийн хурлаар Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын зардал яагаад нэмэгдэх болсныг хэлэлцсэн байна. Энэ асуудал хэрхэн шийдэгдэж байгаа талаар Эрдэнэс Оюутолгой компаний гүйцэтгэх захирал Сэдваанчигаас тодруулга

Хамгийн эхэнд шийдэх ёстой гол асуудал нь анхны хөрөнгө оруулалт юм. Өөрөөр хэлбэл баяжмалын үйлдвэр хүлээж авах хүртэл яг энэ төсөлд ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн гэдэг дүн дээр нэг ойлготтой болох, нэг тоотой болох үүнийг үндэслэлтэй бодитойгоор тодорхойлох шаардлагатай. Энэ үүднээс дөрвөн сайдын хамтарсан тушаал гарч 20 гаран хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн шалгалтын хэсэг 3сар гаран ажиллаж байгаа. Анхны дүгнэлтүүд ерөнхийдөө гарч ирсэн гэж үзэж болно. Уг асуудлыг бид ойрын хугацаанд эцэслэн шийдвэрлэнэ.
Мөн түүнчлэн Оюутолгой компани ил уурхайгаас олборлолт хийж байгаа бөгөөд цаашдаа далд уурхайг ашиглалтад оруулахын тулд дараагийн шатны хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа ажээ. Үүнд шаардлагатай дөрвөн тэрбум америк долларыг олон улсын байгууллагуудаас босгохоор төлөвлөж байна. 
 

Оюутолгойн шийдэх гол асуудал хөрөнгө оруулалт  
Үзсэн: 1012 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй