Шууд Chart

Баруун зүгийн нутгаар цасан болон шороон шуурга шуурна

2014-05-14 07:47:18

Малчдад зориулсан цаг агаарын мэдээ: Маргааш баруун зүгийн нутгаар хур тунадас орж, салхи шуургатай байна.

2014 оны 5 дугаар сарын 14-ний 08-20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар 7-12 хэм, Алтайн өвөр говиор 16-21 хэм дулаан, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 7-12 хэм дулаан, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. 7-12 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 11-13 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, нутгийн баруун хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар 13-18 хэм дулаан, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 10-12 хэм дулаан байна.

2014 оны 5 дугаар сарын 15-наас 2014 оны 5 дугаар сарын 19-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

15-нд баруун болон төвийн нутгаар,16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд зарим газраар, 18-нд баруун зүгийн нутгийн хойд хэсэг, говийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 15,16-нд говийн нутгаар секундэд 12-14 метр, 18-нд баруун зүгийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм дулаан байна.


Баруун зүгийн нутгаар цасан болон шороон шуурга шуурна  
Үзсэн: 990 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-05-14 12:39
Танд хэрэгтэй бүхий л мэдээ мэдээллийг аяны лавлах 19001973-аас аваарай.Шинэ итгэл шинэлэг үйлчилгээг бид танд хүргэх болно.

Бидэнтэй нэгдээрэй