Зээл авч аж ахуй, үйлдвэрлэлээ өргөтгөх хүсэлтэй бизнес эрхлэгчдэд тулгардаг нийтлэг бэрхшээл бол барьцаа хөрөнгөгүйн зовлон байдаг. Энэ хүндрэлийг хөнгөвчилж, жижиг дунд үйлдвэрлэгчдээ дэмжих үүднээс энэ оны 4 дүгээр сард “Зээлийн батлан даалтын сангийн тухай” хуулийг Улсын Их Хурлаас баталсан боловч хууль хэрэгжиж эхэлснээс хойш 3 сарын хугацаанд ердөө 3 иргэн, аж ахуйн нэгжид л зээлийн батлан даалт үзүүлээд байгаа юм.
Өнгөрсөн онд л гэхэд 200 сая төгрөгөөс дээш хэмжээний зээл хүсэж салбарын яамнаас дэмжлэг авсан 179 төслөөс банкны босго шалгуурыг дөнгөж 38 нь л давж байжээ. Нэг ёсондоо ЖДҮ-ийн төслийн бараг 60 гаруй хувь нь барьцаа хөрөнгийн шалгуурт тэнцээгүйгээс буцаагдсан гэнэ. Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль яг ингэж зээлийн өндөр шалгуурыг давж чадахгүй байгаа иргэдэд зориулагдсан боловч хуулийн хэрэгжилт ийнхүү хангалтгүй байна. Хуулийн хэрэгжилт чухам яагаад удаашралтай байгааг албаныхан ингэж тайлбарласан бөгөөд зээлийн батлан даалтын сан нь бичил зээл, хөрөнгө оруулалтын зээл, эргэлтийн хөрөнгийн зээл гэсэн 3 төрөлд зээл хүсэгчид батлан даалт гаргах юм. Ингэхдээ батлан даалт хүсэгчдийн барьцаа хөрөнгөний 60 хүртэлх хувийг батлан даах буюу дээд талд нь 250 сая төгрөгийг батлан даалтыг хийх гэнэ. Жишээлбэл, 15 сая төгрөгийн зээл хүссэн иргэн зээлийнхээ барьцаанд 40 хувь буюу 6 сая төгрөгийг өөрөө гаргана. Энэ шалгуурыг давсан нөхцөлд зээлийн батлан даалтын сангаас үлдсэн 9 сая төгрөгийн батлан даалтыг гаргана гэсэн үг юм.
| "Зээлийн батлан даалтын сангийн тухай" хуулийн хэрэгжилт хангалтгүй байна | ||
| Үзсэн: 1678 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.