Хөвсгөл далай Монголын цэвэр усны 65 хувийг хангадаг, дэлхийн цэвэр усны нөөцийн дөрвөн хувийг эзэлдэг. Монголын зүүний хүчний холбооноос энэ сарын 18-22-ны өдрүүдэд “Цэнгэг далай, цэнхэр дэлхий” олон улсын форумыг Хөвсгөл далайд зохион байгуулахаар болсон байна. Тус Форумын үеэр далайд живсэн машиныг татаж гаргах оролдлого хийхээр болсноо өнөөдөр мэдээллээ. Далайд живсэн бүх машиныг, тухайлбал 40 гаруй машиныг татаж гаргавал хөрөнгө, мөнгө, техник шаардлагатай. Харин энэ удаа Солонгос улсын шумбагчдын тусламжтайгаар далайд живсэн 10тн-ын даацтай нэг машиныг татах оролдлого хийх аж. Сүхбаатар хөлөг онгоцны хувьд татаж гаргахад одоогоор хөрөнгө хүч дутна гэдгийг Зүүний хүчний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Батбаяр ярьсан юм. Тэрээр хэлэхдээ: Уг онгоц дангаараа 300 тн-ын жинтэй. Энэ онгоцыг яаж татаж гаргах вэ гэдэг талаар бид судалгаагаа үргэлжлүүлнэ. Мөн Хөвсгөл далайг хайрлах нь бидний үүрэг гэдгийг онцолоод манай шумбагчдын хувьд хувцас хэрэглэл дутагдалтай байдаг . Иймээс судалгаагаа сайн хийж, техник хэрэгслээ сайжруулбал далайн гүнийг цэвэрлэх бүрэн боломжтой гэлээ.
| Хөвсгөл далайгаас 10тн-ын даацтай машин татах оролдлого хийнэ | ||
| Үзсэн: 2521 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.