Манай улсын иргэд дэлхийн 17 улсад 14-90 хоногийн хугацаанд визгүй зорчдог. Энэ тоог хоёр жилийн хугацаанд 50 болгож нэмэхээр албаныхан ажиллаж байна. Харин гаднаас хөрөнгө оруулахаар орж гарч байгаа хүмүүст визний таатай нөхцөлийг бүрдүүлнэ гэж төлөвлөжээ. Ялангуяа ОХУ, Европийн холбооны улсууд, Америк, Япон, Солонгост эхний ээлжинд визний хөнгөлөлт эдлэх, цаашид визгүй зорчдог болгох чиглэлээр ажиллаж байгаа юм байна. Энэ асуудлаар ГХЯ-ны консулын газрын захирал Ш.Сүхбаатар ярьж байна.
Манай иргэд өнөөдрийн байдлаар Хонконг, Гүрж, Израиль, Казахстан, Киргиз, Куба, Макао, Малайз, Сингапур, Украйн, Филиппин, Хятад, Турк, Лаос, Tайланд, Серби, Беларусь гэсэн 17 улсад тодорхой хугацаанд визгүй зорчиж байгаа юм.
| Визгүй зорчих орны тоог гурав дахин нэмнэ | ||
| Үзсэн: 1131 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.