Шууд Chart

Монгол уран бүтээлчдийн “Z.OE 41” цуврал Канад, Английн кино наадамд өрсөлдөнө

2021-06-28 17:32:18

“ОTZ media”-ийн бүтээл Б.Энхтулга, Б.Оюунбаатар нар найруулж, З.Батхуягийн продюсерлосон “Z.OE 41” антологи цуврал Канад улсад зохион байгуулагддаг "Fantasia film festival" болон Англи улсын "First time filmmaker" гэсэн хоёр кино наадмын  "Official selection" хэсэгт сонгогджээ.

Түүнчлэн

Сонирхуулахад, Антологи гэх үгийг 17 дугаар зуунд англи хэлэнд хэрэглэж эхэлсэн бөгөөд цэцгийн цуглуулга, нийлбэр багц гэсэн утгатай грек үгээс гаралтай аж. Толь бичигт шvлэг, өгvvллэг, эссэний цоморлог гэх утгаар ихэвчлэн тайлбарласан байдаг. Учир нь 1920-оод он хүртэл зөвхөн хэвлэмэл бүтээлд л ашиглаж байсан бол АНУ-д 1927 онд радиогийн антологи цуврал, 1932 оноос антологи кино, 1945 оноос телевизийн антологи цувралууд үзэгчдэд хүрч эхэлсэн аж.

Өнөөгийн ойлголтоор бол цуврал, улирал, анги, хэсэг тус бүрт өөр түүх, өөр дүрүүд агуулсан цаашлаад өөр төрөл, өнгө аяс агуулсан радио, телевиз эсвэл кино цувралыг антологи цуврал гэж тодорхойлдог юм байна.

“Z.OE 41” антологи цувралын хувьд нэгдүгээр бүлэг нь "Wish you were here", "Please come back", "How to spend your first night", "Back to the memories", "Bystander effect" нэртэй таван ангитай аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монгол уран бүтээлчдийн “Z.OE 41” цуврал Канад, Английн кино наадамд өрсөлдөнө  
Үзсэн: 2505 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй