Шууд Chart

Үрлэн чихэр худалдан авахгүй байхыг анхаарууллаа

2014-05-15 13:09:04

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хориглосон хүнсний будагч, үнэр оруулагч бодис ихээр орсон бөгжтэй, тэсэрдэг, өнгө өнгийн үрлэн чихэр ходоодны хямрал, харшил, арьсны тууралт үүсгэж байгаа талаар мэдээлэл цацагдаад байгаа.

Уг үрлэн чихрүүд нь 50-250 төгрөгөөр зарагддаг бөгөөд холбогдох албаныхан энэ төрлийн чихрүүдийг хилээр оруулахгүй байхыг Гаалийн ерөнхий газарт даалгаад байгаа юм. Гэсэн хэдий ч уг чихэр нэг дор их хэмжээгээр хилээр орж ирдэгтэй холбоотойгоор худалдааны төвүүдэээр зарагдсаар байна. Тиймээс иргэдийг энэ төрлийн чихрийг худалдан авахгүй байхыг анхаарууллаа.
 
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Улсын байцаагч Х.Эрдэнэчимэгийн яриаг хүргэе.    

Үрлэн чихэр худалдан авахгүй байхыг анхаарууллаа  
Үзсэн: 1247 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй