Шууд Chart

Арьс, ширний урамшууллын мөнгө олгох ажил удаашралтай байна

2014-05-15 13:14:03

Засгийн газрын тогтоолоор үндэсний үйлдвэрлэгчдэд малынхаа  арьс, ширийг  тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий иргэнд мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчилсэн юм. Журмын дагуу жилд хоёр удаа арилжааны банкуудаар дамжуулан тухайн хоршооны гишүүн малчны дансанд урамшууллын мөнгийг шилжүүлэх учиртай юм.  

Уг журмын дагуу Булган аймгийн Хишиг-Өндөр сумын малчид урд жил малынхаа арьс, ширийг үндэсний үйлдвэрлэгчдэд тушаасан байна. Гэтэл тэдэнд олгох ёстой  урамшууллын мөнгийг өгөх эсэх нь тодорхойгүй  байна гэж  тус сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга н.Батсуурь хэллээ.

Арьс, ширний урамшууллын мөнгө олгох ажил удаашралтай байна  
Үзсэн: 1194 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй