
“Орос зохиолчдын бүтээл Монголын тайзнаа” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр Улаанбаатар дахь “Русский дом”(хуучнаар РЦНК)-д нээлтээ хийлээ. Уг арга хэмжээнд Соёлын яамны Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, МГЗНХ-ны ерөнхийлөгч Ц.Батбаатар, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл болон Улаанбаатар дахь “Русский дом”-ын хамт олон оролцлоо.
Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож буй. Уг түүхэн ойн хүрээнд дээрх үзэсгэлэнг Монгол Улсын Соёлын яам санаачилж Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо (МГЗНХ), Улаанбаатар дахь “Русский дом” хамтран зохион байгуулж байна.
Тус үзэсгэлэнд
Ташрамд дуулгахад, “Орос зохиолчдын бүтээл Монголын тайзнаа” үзэсгэлэнг энэ сарын 30-наас ирэх наймдугаар сарын 15 хүртэлх хугацаанд Улаанбаатар дахь “Русский дом”-д дэлгэх бөгөөд дараагаар нь энэ оныг дуустал соёлын байгууллагаар өртөөлнө.
“Орос зохиолчдын бүтээл Монголын тайзнаа” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ | ||
Үзсэн: 1284 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.