Шууд Chart

Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх болон хамгаалалтын академийн төлөөлөлтэй уулзлаа

2014-05-15 15:41:19

Солонгосын Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх болон хамгаалалтын академийн дарга Кван Кю Чой, тус газрын боловсрол сургалтын хэлтсийн судлаач Жин Юн Ли нар Цөмийн энергийн газарт зочилж цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, цөмийн хяналтын чиглэлийн хүний нөөцийн хамтын ажиллагааны талаар ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяртай санал солилцлоо.  

Дэлхий нийтэд цөмийн энергийн энхийн хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа тул аюулгүй ажиллагаа, хамгаалалтыг өндөр түвшинд ханган ажиллах нь зайлшгүй чухал. Тиймээс 2010 онд АНУ-д болсон Цөмийн хамгаалалтын тухай олон улсын дээд хэмжээний уулзалтын үеэр Солонгосын төлөөлөгчдийн гаргасан санаачилгын дагуу 2014 оны хоёрдугаар сард Солонгосын цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх болон хяналтын хүрээлэн (KINAC)-гийн дэргэд уг академийг байгуулсан юм байна.
 
Академи нь олон улсын түвшинд цөмийн хамгаалалт, баталгаа, экспорт, импортын хяналт зэрэг олон салбарыг хамарсан өргөн хүрээтэй сургалтуудыг явуулж байгаа тул энэ чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгааг ноён Кван Кю Чой уулзалтын үеэр илэрхийлсэн байна.
 
Тус академиас энэ оны гуравдугаар сард “Цөмийн аюулгүй байдлыг биечлэн хамгаалах нь” сэдэвт олон улсын сургалтыг зохион байгуулахад ЦЭГ-ийн мэргэжилтнүүд оролцсон бол ирэх зургаадугаар сард болох “Цөмийн баталгаа” сэдэвт олон улсын сургалтад мөн оролцох юм байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх болон хамгаалалтын академийн төлөөлөлтэй уулзлаа  
Үзсэн: 1001 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй