
Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг өгүүллэг шалгаруулах “Утгын чимэг-2020” наадам энэ жил цар тахлын улмаас хойшилсон. Ийн өчигдөр Архангай аймгийн "Хан тамир" нэгдэлтэй хамтран Төрийн шагнал зохиолч Цэндийн Доржготовын 80 насны ойн хүрээнд МҮОНРТ-ийн “Студи-600”-д үзэгчгүй зохион байгууллаа.
Тус наадамд
. Харин дэд байранд МЗЭ-ийн шагналт зохиолч С.Баттулгын "Хонхор газар", гуравдугаар байранд МЗЭ-ийн шагналт зохиолч П.Батхуягийн "Төлөө" өгүүллэг шалгарлаа.Мөн дөрөвдүгээр байрт МЗЭ-ийн шагналт зохиолч Т.Бум-Эрдэнийн "Амьдын хорвоо", тусгай байрт МЗЭ-ийн шагналт зохиолч Ц.Ганболдын "Уулын мухарт" бүтээл шалгарлаа.
Түүнчлэн Ардын жүжигчин, Г.Равданы нэрэмжит шилдэг өгүүлэгчид олгодог “Шилдэг уран уншигч” шагналыг соёлын тэргүүний ажилтан, жүжигчин, дуу оруулагч Ө.Наранбаатар хүртлээ.
Эрхэм уншигч та бүхэн “Утгын чимэг” наадмыг Үндэсний их баяр наадмын өдрүүдээр Монголын үндэсний олон нийтийн телевизээр хүлээн авч үзээрэй.
“Утгын чимэг” наадамд зохиолч С.Пүрэвсүрэнгийн "Хөнөгийн цагаан салхи" өгүүллэг түрүүллээ | ||
Үзсэн: 1028 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.