
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 4.1 хувь, үхрийн ястай мах 3.4 хувь, адууны мах 3.0 хувь, ямааны мах 2.3 хувь, үхрийн цул мах 2.1 хувиар өссөн байна.
Өмнөх долоо хоногийнхоос үхрийн ястай махны үнэ 0.2 хувиар буурч, үхрийн цул махны үнэ 0.2 хувиар өссөн бол бусад махны үнэ өөрчлөлтгүй байна. Тодруулбал, 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7945 төгрөг, үхрийн /ястай/ мах 8655 төгрөг, үхрийн цул мах 10695 төгрөг, адууны мах 6795 төгрөг, ямааны мах 5780 төгрөгийн үнэтэй байгаа юм.
Үхрийн цул мах 2.1 хувиар өсчээ | ||
Үзсэн: 1097 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.