Шууд Chart

БНСУ-ын Ерөнхийлөгч Олимпын нээлтийн ёслолд оролцохгүй

2021-07-21 10:44:58

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Токиогийн олимпын наадмын нээлтийн ёслолд оролцохгүй байхаар шийдвэрлэснийг Хөх ордны Хэвлэлийн албанаас мэдэгджээ. Харин Өмнөд Солонгос улсыг төлөөлж Спортын сайд нь нээлтийн ёслолын ажиллагаанд оролцох юм байна.

Хөх ордны Хэвлэлийн албанаас "Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг Олимпын наадмын үеэр Япон улсад айлчлуулах, Японы Ерөнхий сайд Ёшихидэ Сугатай дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар дипломат шугамаар ажиллаж байсан. Хоёр талын зөвлөлдөх уулзалтууд харилцан ойлголцлын түвшинг мэдэгдэхүйц ахиулсан боловч дээд хэмжээний уулзалт хийхэд хангалттай биш байна. Энэ мэт олон талын хүчин зүйлсийг харгалзан үзээд энэ удаад айлчлал хийхгүй байхаар шийдвэрлэсэн" гэж тайлбар хийжээ.

Дайны үеийн хөдөлмөрийн мөлжлөг, эмэгтэйчүүдийг бэлгийн боолчлолд ашигласан гэх мэт түүхэн асуудлуудаас үүдэн Өмнөд Солонгос, Японы харилцаа сүүлийн жилүүдэд хүйтэн уур амьсгалтай байгаа юм. Одоо Мүн Жэ Ин Ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацаа нь дуусахад 10 сар хүрэхгүй хугацаа үлдсэн энэ үед хоёр талын харилцааг сэргээх алхам хийж чадах эсэхэд олон улс анхаарч байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Олимпын нээлтийн ёслолд оролцохгүй   
Үзсэн: 1008 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй