Шууд Chart

Улаанбаатар дахь “Русский Дом” “Миний хотын гудамжууд” дүрслэх урлагийн уралдаан зарлалаа

2021-08-03 11:29:26

Эрхэм уншигч танд тус уралдааны удирдамжийг хүргэж байна.

Зохион байгуулагч нар: Русский Дом в Улан-Баторе, “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэг, Оросын эх орон нэгтнүүдийн байгууллагуудын зохицуулах зөвлөл /КСОРС/

Уралдаан явуулах хугацаа: 2021 оны наймдугаар сарын 10-аас 30-ныг хүртэл

Уралдааны нөхцөл: Тус уралдаанд дүрслэх урлагийн сургуулийн 7-17 насны сурагчид, өсвөр насныхан болон насанд хүрсэн иргэд оролцож болно.

Уралдааныг дөрвөн насны ангиллаар явуулна. Үүнд:

-бага насны ангилал 7 - 10 нас;

-дунд насны ангилал 11- 13 нас;

-ахлах насны ангилал 14 - 17 нас;

-насанд хүрэгсэд -18 түүнээс дээш нас.

Энэ наймдугаар сарын 6-нд Аполлинарий Михайлович Васнецов мэндэлсний 165 ой тохиох бөгөөд “Миний хотын гудамж” хэмээх сэдэвт дүрслэх урлагийн уралдааныг түүх, байгалийн уран зургийн их мастер, урлаг судлаач Виктор Васнецовын төрсөн дүү Васнецов Аполлинарий Михайловичийн мэндэлсэн өдөрт зориулан зохион байгуулж байна.

Тэрээр утга зохиол,  дүрслэх урлагийн «Молодая среда» дугуйлангийн гишүүн байсан бөгөөд хотын сэргээн байгуулалтыг ихэд сонирхдог байжээ. Аполлинарий нь түүхэн уран зургийн их мастер, урлаг судлаач, Оросын байгалийн яруу тансгийг магтсан дуулаач юм.

Уран бүтээлд тавигдах шаардлага:

Уралдааныг дараах төрлөөр явуулна. Үүнд:

«Хотын хэмлэл » - Хот бол том талбай эзэлсэн задгай тэнгэр дор байх натюрмортын өвөрмөц зохиомж билээ.

«Орон зайн тоолол» - Бид орон зайн тооллыг өөрөөсөө, байгаа газраасаа өөрсдөө анзаарахгүй эхлүүлдэг. Харааныхаа цэгийг бид сонгож бас бодож олох боломжтой. Тухайлбал, шувуу нисэх өндрөөс эсвэл эд юмсыг нэвт харснаар гэх мэт. Харааны цэг дүрслэх зайнаас хамаарч зурах хэрэгсэл, материал, техникийн аргууд сонгох бөгөөд зураас, толбо бүхэн тохиолдлоор бус цэгцтэй байна.

«Пленэрын судалбар зураг» - Байгалийн зургийг дүрслэх уран хандлага нь натурын зураг зурж буй үед зураачийн олж авсан дүр, сэтгэгдэлд үндэслэнэ. Гагцхүү байгальтай харьцсан тохиолдолд онгод ирж зохиомжийн утга санаа төгөлдөржих ёстой. Байгалийн судалбар зургийн эрхэм чанар нь байгаль, агаар орчил, үлэмж том орон зайны гэрлийн тусгалын нөхцөл байдлыг дамжуулж байдагт оршино.

Уралдаан насны ангилал бүрт үндсэн хоёр зэрэглэлээр явагдана. Үүнд:

  1. Уран зураг
  2. График зураг

-Уралдааны сэдэвт тохироогүй бүтээлийг хүлээж авахгүй.

-Уралдаанд ирүүлсэн бүтээлийг буцаан олгохгүй.

-Зохион байгуулагчид оролцогчдын бүтээлийг өөрийн арга хэмжээ, үйл ажиллагаанд ашиглах эрх эдэлнэ.

-Уралдаанд ирүүлэх бүтээлийг график, уран зургийн дурын арга барил, материал (компьютер графикаас бусад)-аар гүйцэтгэж болно.

-Оролцогч бүр гурваас дээшгүй бүтээл ирүүлнэ.

-Бүтээлийг хуйлах, ороож эвхэхгүй байх

-Бүтээл бүр өөрийн шошготой байх ёстой. Шошго дээр дараах зүйлийг заана. Үүнд: зураачийн овог нэр, нас, бүтээлийн нэр, гүйцэтгэсэн техник арга барил, материал, бүтээсэн огноо, сургуулийн нэр, удирдсан багшийн овог нэр.

-Шошгыг ирүүлсэн бүтээлийн ар талд байршуулна.

-Оролцогчдын бүтээлийг нийтээр хүлээсэн шалгуураар шүүх бүрэлдэхүүний гишүүн бүрийн дотоод итгэлээр үнэлнэ. Үүнд:

1) дүрслэлийн нэгдмэл чанар;

2) уран илэрхийлэл;

3) дүрслэх урлагийн хууль дүрэм хэллэгт нийцсэн шийдэлтэй байх;

4) гүйцэтгэх чадвар.

Уралдааныг явуулах хугацаа, газар:

Бүтээл хүлээж авах: 2021 оны наймдугаар сарын 1-ээс 25 хүртэл Улаанбаатар дахь Русский Дом буюу хуучнаар РЦНК-д.

Шүүгчдийн ажил: энэ оны наймдугаар сарын 25-аас 30-ийг хүртэл .

Уралдааны ялагчдыг 2021 оны есдүгээр сард зарлаж шагнал гардуулна.

Уралдааны дүнгээр 2021 оны есдүгээр сарын 1-ээс Русский Дом-д үзэсгэлэн гаргана.

Ялагчдыг тодруулах:

Оролцогчдын бүтээлийг Монгол Улсын Соёлын элч, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Х.Дамдинсүрэн тэргүүтэй шүүх бүрэлдэхүүн үнэлнэ. Шүүх бүрэлдэхүүний гишүүд санал хураалтыг хоёр үе шаттай явуулна.

-Эхний шат уралдааны бүтээл авах төгсгөлийн өдрөөс эхлэн таван хоног үргэлжилнэ. Эхний шатны санал хураалтаар финалд шалгарсан оролцогчдын нэрсийг гаргана.

-Хоёрдугаар шатанд финалд шалгарсан оролцогчдыг дүгнэнэ. Найман хоногийн дотор шүүгчид эхний шатанд шалгарсан бүтээлийг дахин дүгнэж улмаар уралдааны ялагч хийгээд шагналт байранд шалгарсан оролцогчдыг тодорхойлно.

-Номинаци, жанр хийгээд насны ангилал бүрт I, II, III байр шалгаруулна.

-Уралдааны комиссын шийдвэрээр үнэмлэхүй аваргад Гран-при шагнал гардуулна.

Шагнал:

Санал хураах хоёр үе шатны үр дүнгээр номинаци, жанр хийгээд насны ангилал бүрт тодорч I, II, III байранд шалгарсан оролцогчдод диплом, үнэт зүйл гардуулна.

-Гран-при шагналын эзнийг диплом, үнэт зүйлээр шагнан урамшуулна. «Гран-При» номинацид зөвхөн 1 оролцогч шалгаруулна.

-Түүнчлэн «Уралдааны шүүгчдийн тусгай шагнал»-д тодорсон оролцогчдод диплом, үнэт зүйл гардуулна.

-Уралдааныг хамтран зохион байгуулсан байгууллага зохион байгуулах хороотой зөвшилцөж тусгай шагналыг онцгой оролцсон оролцогчид гардуулж болно.

Бүтээлээ дараах хаягаар ирүүлнэ үү:

Русский Дом в Улан-Баторе /РЦНК/-ийн номын сан. Утас: 461026, 90059099

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Улаанбаатар дахь “Русский Дом” “Миний хотын гудамжууд” дүрслэх урлагийн уралдаан зарлалаа  
Үзсэн: 1282 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй