Монголын сурагчдын холбоо сурагчийн болоод сургуулийн дүрмийг шинэчлэхээр хоёр дахь хэлэлцүүлгээ ирэх лхагва гарагт хийх гэж байна. Тус хэлэлцүүлэгт багш, сургагчдаас гадна 500 сурагч оролцох юм байна.
Хэлэлцүүлгээр сурагчийн болоод сургуулийн дүрмийг шинэчилснээр Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын газраас хүүхдийн орчинд худалдаалж, борлуулахыг хориглосон хүнсүүдэд хяналт тавих боломжтой юм.
Өнөөдрийн байдлаар ихэнх дунд сургуулиудын орчинд газтай ундаа, шарсан хайрсан хоол хүнс, чанаргүй чихэр, чипс худалдаалж байгааг холбогдох дүрмүүдийг шинэчилснээр хэрхэн зогсоож болох талаар Монголын сурагчдын холбооны тэргүүн н.Сэлэнгийн яриаг хүргэж байна.
| Хүүхдийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсэнд хяналт тавина | ||
| Үзсэн: 690 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.