Шууд Chart

Олон улсын сургалтад хамрагдлаа

2014-05-20 09:31:28

Дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийн шалтгааныг үнэлэх, дархлаажуулалтын үеийн харилцаа холбооны чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр олон улсын сургалт семинар Филиппин улсын Манилла хотноо энэ сарын 12-16-ны өдрүүдэд боллоо.

ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн байгууллагаас зохион байгуулсан тус сургалтад Монгол Улсаас ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны их эмч Б.Алтанзул, холбогдох бусад албаны хүмүүс оролцов.

Сургалтад бүсийн есөн орноос дархлаажуулалт, нийгмийн эрүүл мэндийн болон мэдээлэл, харилцаа холбооны асуудал хариуцсан мэргэжилтнүүд, нийт 50 гаруй төлөөлөгч ирэв. Тодруулбал, Бүгд Найрамдах Солонгос улс, БНХАУ, Камбож, БНАЛАУ /Лаос/, Малайз, Филиппин, Вьетнам, Папуа Шинэ Гвинейн Тусгаар улс, Монгол Улсын төлөөлөл оролцсон юм.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Олон улсын сургалтад хамрагдлаа  
Үзсэн: 854 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй