Шууд Chart

"Нарантуул" захад худалдаалагддаг хүүхдийн тоглоом шаардлага хангахгүй байна

2014-05-20 12:45:13

Хүүхдийн тоглоомонд хорт бодис орох ёсгүй. Мөн хурц өнгө, ирмэг, үнэргүй, тухайн тоглоомын өнгө будаг хүүхдийн аманд наалдахгүй, амтагдахгүй байх гээд олон шаардлага бий. Гэсэн ч "Нарантуул" захад борлуулж байсан зөөлөн материалтай могой, мэлхийний дүрстэй тоглоом болон бөмбөг, үрлэн сумтай буу, чанга дуу чимээ гаргадаг нярай хүүхдийн тоглоомууд шаардлага хангаагүй байна. 

Арав хоногийн дараа Хүүхдийн баяр болно. Иймээс иргэдэд баталгаагүй, шаардлага хангаагүй хүүхдийн тоглоом худалдан авахгүй байхыг мэргэжлийнхэн анхаарууллаа.
 
Энэ асуудлаар Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй халдвар хамгааллын улсын байцаагч н.Цэцгээ ярьж байна.

 


"Нарантуул" захад худалдаалагддаг хүүхдийн тоглоом шаардлага хангахгүй байна   
Үзсэн: 2045 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2014-05-20 18:30
gants narantuul ch gehgvi ih delgvvrt ch chanar muutai hytadiin togloom zaragdaj bga
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-05-20 15:46
БОЛЬЁ ОО
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-05-20 15:08
залуус нарантуулыг зорихоо больмоор. шороо тоос ил задгай ер нь одоо нэг бишээ

Бидэнтэй нэгдээрэй