Шууд Chart

Амралтын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр үргэлжилсэн бороо орно

2021-08-20 17:16:24

Энэ амралтын өдрүүд буюу наймдугаар сарын 21-22-нд нутгийн хойд хэсгээр үргэлжилсэн бороо орох тул үерийн болон аюултай түвшин даван үерлэж буй Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр болон Сэлэнгэ мөрний эхээр усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс хамааран огцом нэмэгдэх хандлагатай байна.

Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж буй ард иргэд, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

Мөн түүнчлэн үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна. 


Амралтын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр үргэлжилсэн бороо орно   
Үзсэн: 1097 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй